2010.07.15
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ
УИХ-ын 2010 оны ээлжит хаврын чуулган хаалтаа хийлээ. Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал 67 хувийн биелэлттэй байж, төлөвлөснөөс төлөвлөөгүй хэлэлцсэн асуудлын тоо гурав дахин давж, 130-аад хууль, шийдвэрийн төсөл хэлэлцэж баталжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулганаар “Шинэ бүтээн байгуулалт”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төмөр замын талаар баримтлах бодлого, Таван толгойн орд газрыг ашиглаж бүтээлч, далайцтай ажил өрнүүлэх томоохон шийдэлд бид хүрлээ” хэмээн онцоллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.