Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай албан захидал хүргүүллээ
2010.07.16

Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай албан захидал хүргүүллээ

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Орхон голын урсац бүрдүүлэх цутгал голуудын орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, гадаргын усны бохирдол үүсгэн байгаль орчинд хохирол учруулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар орон gansukh_l_vip76нутгийн иргэд, Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас удаа дараа мэдээлэл ирүүлсэн юм.

Мэдээллүүдийг нягтлан үзээд БОАЖ-ын сайд Л.Гансүх Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт дээрх үйл ажиллагааг газар дээр нь хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах талаар албан захидал хүргүүллээ.

Гол мөрний урсац бүрэлдэх тус бүсэд нэр бүхий долоон аж ахуйн нэгж "Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль", “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”, "Ашигт малтмалын тухай хууль"-ийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах талаархи нийтлэг үүрэг, байгаль орчныг хамгаалах талаархи 37, 39 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчин ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, БОАЖЯ-наас “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн дагуу гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 2010 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг батлан гаргаагүй байгаа. Гэсэн ч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, хууль зөрчин ажиллаж байгаа тул ийнхүү энэ асуудлыг харъяалах байгууллага болох АМГ, МХЕГ-т хандаж, хамтран ажиллах саналаа илгээлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.