БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны АТИХ-ын Байнгын хорооны даргын айлчлал эхэллээ
2010.07.17

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны АТИХ-ын Байнгын хорооны даргын айлчлал эхэллээ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён Алигэн Иминбахай тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ШУӨЗО-ны АТИХ-ын Байнгын talbai_01хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нишан Ибүлайн, мөн орны Гадаад харилцаа, цагаачдын хэрэг эрхлэх албаны намын бүлгийн нарийн бичгийн дарга У Шянь, Алтайн бүсийн засаг захиргааны дарга Шабүр Этижан, Тацен бүсийн засаг захиргааны дарга Ма Нин, Хятадын банкны хяналт, удирдлагын зөвлөлийн ШУӨЗО-ны банкны хяналт, удирдлагын газрын дэд дарга Маймайти-имин Түршён нар багтжээ.

Түүнчлэн Шинжааны бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

Хүндэт зочдыг манай талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарын албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтлаа.

Төлөөлөгчид өнөөдөр их үдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхах юм.

Дараа нь ноён Алигэн Иминбахай тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой  уулзана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.