2010.07.16

Том оврын автомашиныг зохицуулалттай хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн  НИТХТэргүүлэгчдийн хурлаар гудамж, замын хөдөлгөөнд ачааны zam_mashintaiавтомашиныг зохицуулалттай оролцуулах түр зөвшөөрлийн үнэ тогтоох тухай асуудлыг хэлэлцжээ.

Том оврын автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хагас жилийн хугацаатай цагийн зохицуулалт хийж байх нь. Журамд заасан В ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг хагас жилд 10000 төгрөг, С ангилалтай бол 15000 төгрөг төлөх юм.

Түүнчлэн аймаг, сумдаас жилдээ /улиралд/ нэг удаа нийслэлд орж ирдэг тээврийн хэсэгсэлд түр зөвшөөрөл олгох, тэднээс авах хураамжийг өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл байдал үүссэн үед нийслэлд нэвтрэх В ангиллын ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг 1000 төгрөг, С ангилалд 1500 төгрөгийн хураамж авч байхаар тогтоолоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.