2010.07.16

Нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчиллээ

Нийслэлийн парламентын хэлэлцэх хоёр дахь асуудал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсчлэл, төлбөр ноогдуулах хэмжээг түр тогтоох тухай.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 136 дугаар тогтоолоор нийслэл хотод анх суурь үнэлгээ, газрын үнэлгээний бүсчлэлийг тогтоон хэрэглэсээр өнөөг хүрчээ. Харин Монгол Улсын хэмжээнд газрын үнэлгээ, төлбөрийн харилцааг зохицуулсан нийтээр дагаж мөрдөх анхны эрх зүйн акт 1997 онд батлагдсан Газрын төлбөрийн тухай хууль юм байна. Тэр үеэс Улаанбаатар хот өргөжин тэлж, эдийн засгийн үнэлгээгээр ч тэр, нийтийн эзэмшлийн инженерийн байгууламж, хүн амын суурьшил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд ч ихээхэн өөрчлөгдсөн.
gzurag.jpgӨөрөөр хэлбэл, НИТХ-ын 2005 оноос хойш мөрдөж байгаа газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаарыг тэлэх үнэлгээний бүсчлэлийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч буй талаар Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй НИТХ-ын тэргүүлэгчдэд тайлбарлалаа. НИТХТэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэж, газрын үнэлгээний бүсчлэлийг өөрчилж, төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Газрын үнэлгээний бүсчлэлийн хил хязгаарыг нийт нутаг дэвсгэрээ 5 бүс болгон хуваажээ. Дүүрэг хороодын хил, ундны усны хамгаалалтын 1, 2 дугаар мужийн хил, Богд хан уул, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хил зэрэг зургийг координатын нэг системд байршуулан дүүрэг тус бүрээр шинэчлэн тогтоосон байна. Баянзүрх дүүрэгт 1-р бүс 1027,8 га талбай хамрагдсан бол Баянголд 967,6, Сүхбаатарт 606,4, Сонгинохайрханд 339,5, Хан-Уулд 1293,3, Чингэлтэй 200,9 га талбай багтжээ. Өөрөөр хэлбэл, 1-р бүсэд хуучин бүсчлэлээр 3930,8 га талбай ногддог байсныг 4435,5 болгож 504,7 га талбайд өөрчлөлт оруулсан байна. Хоёрдугаар бүсэд 3004,4, гурав нь 73501,4, дөрөв 109597,4, тав 273545,9 га талбайгаар өөрчлөгдөж шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс газар эзэмшиж, ашигласны төлбөрийг одоо мөрдөгдөж байгаа төлбөрийн дээд хэмжээгээр буюу 1 м2 газарт сар бүр 440 төгрөг байхаар тогтоож төсөвт төвлөрүүлэх юм байна. Газар дээрээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулаагүй байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг өөр этгээдэд шилжүүлэх тохиолдолд 1 м2 газрын суурь үнэ болох 8800 төгрөгийг 1-3 дахин нэмэгдүүлэн төлбөр ногуудуулахаар болов.


Нэгдүгээр зэрэглэлийн бүсчлэлд дараах өөрчлөлтийг оруулжээ. Баянзүрх дүүргийн Да хүрээний гудамж, Данзангийн гудамжны уулзвараас урагшаа Батлан хамгаалах их сургуулийн баруун талын замын голоор урагшаа явж, замаараа баруун тийш эргэн Улаанхуйрангийн 11-р гудамжны 278 тоот хашааны баруун талаар урагшаа чигээрээ Улаанхуарангийн 2-р гудамжны 45 тоотыг баруун талаар нь тойрч Дако компанийн эзэмшил газрын хашааны зүүн талаар чигээрээ Энхтайвны өргөн чөлөөг хөндлөн гарч Жанжны 25-р гудамжны 608 тоотонд тул баруун тийш эргэн Сансар худалдаан төвийн үүдээр гарах аж. Харин тавдугаар зэрэглэлийн бүсчлэлд нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэс доторх хот, тосгон, бусад суурин газрын ангилал буюу газрын үнэлгээний 1, 2, 3, 4-р бүсэд хамаарагдахгүй бусад бүх хэсгүүд хамаарах аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.