УИХ-ын хаврын чуулган 150 цаг 33 минут үргэлжилжээ
2010.07.20

УИХ-ын хаврын чуулган 150 цаг 33 минут үргэлжилжээ

УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулган  2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт ажлын 71 өдөр чуулж, энэ хугацаchuulgan_haaltанд нэгдсэн хуралдаан 31 удаа хуралдаж, нийт 150 цаг 33 минут үргэлжилж, 128 хууль, Улсын Их Хурлын тогтоол батлан гаргасан байна.

Энэ удаагийн ээлжит чуулганаар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай тухай хуулиуд болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Ус” үндэсний хөтөлбөр, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай зэрэг нийгэм, эдийн засгийн бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргажээ.

О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.