Маргааш анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 20 жилийн ойн өдөр
2010.07.21

Маргааш анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 20 жилийн ойн өдөр

1990 оны долдугаар сарын 22-ны өдөр Монгол улс түүхэндээ анх удаа олон нам оролцсон анхны чөлөөт сонгууль явуулж байжээ. ardchilalЭнэ түүхэн өдрийн 20 жилийн ойн өдөр маргааш буюу 22-ны өдөр тохиож байна. Маргаашийн ойн арга хэмжээг Засгийн газрын түвшинд зохион байгуулахаар төвлөсөн байна.

Өглөө 11 цагаас Д.Сүхбаатарын талбайд соёлын арга хэмжээ, 16 цагаас Баярын хурал болох юм. Хурлыг нээж Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд Н.Алтанхуяг нар үг хэлэх аж. Үүний дараагаар Хүндэтгэлийн тоглолт болж орой 19:00-22:00 цагт Д.Сүхбаатарын талбайд Баярын цэнгүүн болно ажээ.

О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.