18 иргэнд 2,680,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна
2010.07.22

18 иргэнд 2,680,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны зүгээс байгаль орчны чиглэлээр 2010 оны эхний хагас жилдoi_mod улсын байцаагч 7, байгаль хамгаалагч 26 /үүнээс 6 нь улсын байцаагч эрхтэй/-тайгаар ажиллалаа.

130 хүн шалгалтад хамрагдсанаас 18 хүнд арга хэмжээ авч, 2,680,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Төлөвлөгөөт шалгалт 6 удаа, удирдах дээд байгууллагын шийдвэрээр 1, иргэний өргөдөл гомдлоор 3, нийт төлөвлөгөөт бус шалгалт 8 удаа хийжээ.

Захиргааны торгууль, шийтгэвэр ногдуулсан 18 иргэний хувьд 1 нь зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, 4 нь ТХГН–т зохих зөвшөөрөлгүйгээр буу авч явсан, бусад нь ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн зөрчлүүд байв. Эдгээр зөрчилд арга хэмжээ авч, торгуулийг 100 хувь төрийн сангийн дансанд орууллаа. Байгаль орчны хяналтын чиглэлээр нийт 17 шийтгэврээр 2,680,000 төгрөг ногдуулж барагдуулан, хураагдсан модны үнэ болох 2.480.000 төгрөгийг МХЕГ-ын төрийн сан банкны дансанд оруулжээ.
Нийт 20 зөрчил илрүүлсний 2–ыг нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгуулж байна
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.