НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЛГОХ ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРЫН ГАЗАРТ ХҮРГҮҮЛНЭ
2024.09.06

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЛГОХ ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРЫН ГАЗАРТ ХҮРГҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилогдсоны дараах анхны хуралдааныг өнөөдөр хийлээ.

Хурлаар 4 асуудал хэлэлцсэний нэг нь Капитал банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсох байв. Холбогдох мэдээллүүдийг сонссоны дараа Улсын Ерөнхий Прокурорын газарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, хохирлыг төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурорыг томилон шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт хүргүүлэхээр боллоо.