Солонгосчууд Улаанбаатарыг “утаа”-наас нь салгах хүсэлтэй байна
2010.07.22

Солонгосчууд Улаанбаатарыг “утаа”-наас нь салгах хүсэлтэй байна

Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа  гол асуудал агаарын бохирдол байдаг.  Зундаа бүтээн босголтын ажлаас шалтгаалан  тutaa_01оосжилттой, өвөлдөө гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй утаа хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл болдог тухай мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яамны төлөөлөгчдөд дуулгалаа.  Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1 сая 400 мянган иргэн амьдардаг. Хүн амын 60 гаруй хувь нь хотдоо төвлөрдөг болохыг хэллээ. 

Жил бүр хот руу чиглэх нүүдэл тасардаггүй. Энэ хирээр хотын гэр хорооллууд хаяагаа тэлж,  агаарын бохирдол  ихсэж байгааг тайлбарласан. 

Агаарын бохирдол зөвхөн нийслэл хотын төдийгүй улс орны хэмжээний асуудал болсон болохоор Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан тухай тэдэнд ярив. Мөн өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн хэд хэдэн дүүргүүдэд түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Цаашдаа цэвэр түлшний үйлдвэрлэл хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв.

БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн яамны тухайд манай нийслэл хотыг агаарын бохирдлоос салгах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байна. Нүүрс дахин боловсруулах,агаарын бохирдол бууруулах чиглэлээр  төсөл хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулалтыг 100 хувь гаргах санал тавьжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.