Гадаад харилцааны сайд АСЕАН-ы чуулганд оролцов
2010.07.25

Гадаад харилцааны сайд АСЕАН-ы чуулганд оролцов

zandansh(Үндэсний Шуудан)- Монгол улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга-АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтад оролцжээ.

Жил бүр хуралддаг тус байгууллагын дээд хэмжээний уулзалт болох Гадаад хэргийн сайд нарын хуралдаанд оролцогчид Ази Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь улс орнуудын нэгдмэл зорилго болохыг тэмдэглэж, үүний тулд бүс нутгийн хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг өргөжүүлэхийн чухлыг онцолсон байна.

АРФ нь АСЕАН-ы гишүүн 10 орон, АНУ, Хятад, Япон, Энэтхэг, БНСУ зэрэг Ази номхон далайн 26 улс, Европын холбоог эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаархи хамгийн том чуулган бөгөөд манай улс АРФ-д 1998 онд гишүүнээр элссэн аж.

Б.ТӨГС

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.