Хиллари Клинтон Монгол улсад айлчлахаа амлажээ
2010.07.26

Хиллари Клинтон Монгол улсад айлчлахаа амлажээ

HILC(Үндэсний Шуудан)- Гадаад харилцааны сайд Г.Занданшатар АРФ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтонтой уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотолж, Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиох ирэх онд хатагтай Хиллари Клинтоныг Монгол Улсад айлчлахыг урьжээ. Хатагтай Хиллари Клинтон урилгыг талархан хүлээн авч, танай сайхан оронд заавал айлчлах болно гээд Монгол Улс 2011 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсонд баяр хүргэж, нийгэмлэгийн үйл ажиллагааг явуулахад тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Б.ТӨГС

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.