Ротари клуб шинэ ерөнхийлөгчтэй боллоо
2010.07.26

Ротари клуб шинэ ерөнхийлөгчтэй боллоо

hors(АН-ын ХМА)- “Туул” ротари клубын ерөнхийлөгч солигдох ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт “Пума”-д болж өнгөрлөө.

Ёслолын арга хэмжээнд тус клубын үе үеийн ерөнхийлөгчид болох Тэргүүн шадар сайд  Н. Алтанхуяг, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Л.Байгал нар болон тус клубын гишүүдийн ачаар эрүүл энх болсон бяцхан багачуудын эцэг, эхчүүд хүрэлцэн ирж, клубын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэлээ.

Ротари нь шашин шүтлэг, улс төрөөс ангид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг төдийгүй, жил бvр удирдлагаа сольж, дараагийнхаа хvнд албаа шилжvvлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил "Туул" клубын ерөнхийлөгчөөр Б. Ургамалцэцэг ажиллаж, олон төсөлт хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бол энэ удаад 2010-2011 он хүртэл тус клубыг удирдах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг          Г. Энхтайван  хүлээн авлаа. Г. Энхтайван нь “Туул” ротари клубын анхны гишүүн бөгөөд 2004 онд тус клубыг байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаанд нь идэвх санаачлагатай оролцож, “Хүүхдийн зүрх”, “Хүүхдийн инээмсэглэл” “Чойр экопарк” зэрэг төслүүдийг  хэрэгжүүлэхэд гар бие оролцжээ. Мөн тэрээр олон жил төрд  удирдах ажил хийж ирсэн туршлагатай аж.

Энэ өдөр мөн уламжлал ёсоор “Тамир” клубын ерөнхийлөгч О. Эрдэнэбулган шинэ ерөнхийлөгч Н. Оюундэлгэрт халаагаа өгч, клубыг удирдах эрхийг шилжүүллээ. 2010-2011 оны хооронд “Тамир” клубыг удирдах ерөнхийлөгч Н. Оюундэлгэр нь Цусны эмгэг судлалын клиникийн эрхлэгч, профессор бөгөөд “Тамир” клубээс АНУ-ын “Star Valley” клубтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Нярайн эндэгдлийг бууруулах” төслийн удирдагч аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.