Солонгосчууд Архангайн 300 гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүлнэ
(Нийгмийн толь)- Архангай аймгийн "Шинэ тосгон" хөдөл-гөөний урилгаар Солонгосын Кан-нин-Вонжү Их сургуулийн харьяа шүдний нэгдсэн эмнэлгийн эмч багш, оюутнууд тус аймагт ирж хүүхдүүдийн шүдийг үнэгүй үзэж эмчиллээ. Тэд ажиллах хугацаандаа 300 хүүхдийг үзэж эмчлэх төлөвлөгөөтэй ирсэн байна.
Хүүхдүүдэд зориулсан энэхүү сайн дурын үйл ажиллагааныхан хүүхдийн шүд эмчлэх, компьютер сургалт явуулах, тайквондо, дуу хөгжмийн сургалт, урлал гэсэн таван багаар ажиллаж сургалт явуулав.
Тус сургалтын хаалтын ажиллагаан дээр Монгол, Солонгос хүүхдүүд юу сурч мэдсэнээ үзүүлэх бяцхан концерт тоглосноор энэхүү хүүхдийн сайн дурын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.