Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина
2010.07.28

Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина

dip(Өнөөдөр)- Өндөр боловсрол эзэмшиж, ажлын туршлага хуримтлуулсан иргэн Монголдоо ирж ажиллах тохиолдолд тэдний цалингийн зардадд зориулж улсын төсөвт 30 тэрбум төгрөг суулгахаар төлөвлөж байна. Энэ нь 30 хүний нэг жилийн цалинтай дүйх хөрөнгө бололтой.

Уг төсөл хэрэгжсэн тохиолдолд үндэсний нэг мэргэжилтэн эх орондоо сард 8000 гаруй долларын цалин авах боломж бүрдэх юм. Гадаадын зөвлөх, мэргэжилтнүүдийг урилгаар ажиллуулах бол үүнээс хэд дахин илүү хөрөнгө зарцуулах тооцоо байдаг аж.

Сүүлийн үед Монгол улсын өрсөлдөх чадвар нэмэгдэж, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт чамгүй гарах ч энэ салбарт ажиллах өндөр технологи эзэмшсэн үндэсний боловсон хүчний хүртээмж тун бага.

 

Э.ТӨР

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.