Нийслэлд тарваган тахлын эсрэг "тэмцэл" өрнөж байна
2010.07.28

Нийслэлд тарваган тахлын эсрэг "тэмцэл" өрнөж байна

safe(Өглөөний сонин)- Нийслэлд тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах халдварт өвчин гарахаас сэргийлж энэ сарын 25-наас эхлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтын баг гарч ажиллаж эхэллээ.

Байцаагч нар 22-ын товчоо, Баянзүрх, Яармаг, Нисэх (Био үйлдвэр), Хэрлэнгийн гүүрний авто техникийн шалган бүртгэх товчоонд 24 цагаар ажиллаж байна. Мөн Эмээлтийн "Гурван эвтэн", Налайхын "Цайз трейд" түүхий   эдийн   зах   орчмоор шалгалт хийж байна.

Шалгалтын үеэр нийслэлийн ойр орчимд Хөдөлгөөнт эргүүлийнхэн ажиллах бөгөөд тахлын голомтод ажиллах хүмүүс, байр, оношлогоо, эмчилгээнд шаардагдах техник хэрэгслээр бүрэн хангасан гэнэ. Түүнчлэн хүлээн авах, тусгаарлах өрөөнүүдийг дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэгт гаргасан байна.

Тарвагантахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн бөгөөд иргэдийг гар дээрээс болон хөдөөнөөс орж ирсэн тарваганы махыг дур мэдэн хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулав.

С.БҮЖИН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.