Арван аймгийн нутагт самар түүхийг зөвшөөрлөө
(Өдрийн сонин)- Энэ жил дотоодын болон ахуйн, үйлдвэрлэлийн хэрэгцээнд шаардлагатай хуш модны самрын хэмжээг БОАЖЯ-наас баталжээ.
Нийт 3827 тонн хуш модны самар дотоодын хэрэгцээнд шаардлагатай гэнэ. Тиймээс Архангай, Завхан, Хөвсгөл, Төв аймаг зэрэг арван аймагт түүхийг зөвшөөрчээ.
Мөн дээрх аймгуудаас самар авах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгийн удирдлагатай гэрээ хийсний дараа түүх ёстой аж. Сум, дуүргийн засаг дарга орон нутгийнхаа хуш модны самрын нөөцийг харгалзан үзээд зөвшөөрөл олгох аж. Харин зөвшөөрөл авалгүй, хувиараа самар түүхийг хориглосон шийдвэр энэ жил ч мөн хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ. Хэрэв дээрх шийдвэрийг зөрчвөл торгууль тавих юм.
Э.ХҮРЭЛБААТАР