Хүн худалдаалах болон бусад ноцтой хэргүүдийн талаар ярилцав
2010.07.31

Хүн худалдаалах болон бусад ноцтой хэргүүдийн талаар ярилцав

amerf_copy(Өдрийн сонин)- Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр АНУ-ын Төрийн департаментийн хүний наймааны асуудал хариуцсан төлөөлөгч Марк Тэйлорыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талуудын ярилцсан гол асуудал нь Хүн худалдаалах гэмт хэрэг болон үндэстэн дамнасан эдийн засгийн томоохон гэмт хэргүүд, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой (хар тамхи) тэмцэх талаар харилцан санал солилцсон байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын үүрэг оролцоо чухал болохыг талууд тэмдэглэсэн байна.

Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах, илрүүлэхэд цагдаа, прокурорын байгууллагын ажилтнуудыг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх талаар ярилцсан ажээ.

АНУ, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаментын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.