Мал хулгайлж, тээвэрлэсэн машиныг улсын орлого болгоно
2010.08.02

Мал хулгайлж, тээвэрлэсэн машиныг улсын орлого болгоно

mong(Ардчилал)- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулснаар мал хулгайлж, тээвэрлэсэн машиныг улсын орлого болгохоор болжээ.

Энэ хуулийн 17.1.1-т "Зөвшөөрөлгүй цэгт малын худалдаа эрхлэх, мал нядалсан тохиолдолд мал, махыг нь хурааж, орон нутгийн төсвийн орлого болгоно. Эл хэргийг үйлдсэн иргэнд 50 мянга, аж ахуйн нэгжид 500 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Тухайн үйл ажиллагаа явуулахад хэрэглэсэн уналга, тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно" гэж заажээ.

Мал хулгайлах гэмт хэрэгт мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажилладаг. Тиймээс эдгээр байгууллага хуульд заасан торгох, хариуцлага ногдуулах эрхтэй болж байна гэсэн үг.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар л гэхэд мал хулгайлах хэрэг 436 удаа гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 36 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.

Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж эхэлснээр мал хулгайлах гэмт хэрэг буурна гэж холбогдох байгууллагынхан үзэж байна.

Б.АЛТАН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.