2024.09.25

11-11 ТӨВД АЖИЛЛАХ ҮЕЭР ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ТАВЬСАН АСУУДЛУУД

  • Ахмадуудын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжрууж, өрхийн эмнэлгүүдэд ахмад настанд чиглэсэн үйлчилгээтэй байлгах
  • Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хүний нөөцийн дутагдалтай байгаа салбаруудад ажиллуулах
  • Тэтгэвэр тогтооход шударга бус байдлыг халах
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс төрийн байгууллагуудын орох, гарах гарцыг сайжруулах,
  • Төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгаж, яам болон агентлагуудаас гарч буй шийдвэр, цаг үеийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг санал хэллээ.

Мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх үүргийг газар хэлтэс болон харьяа агентлагийн удирдлагууддаа өглөө.