Японы элчин сайд 250 сая гаруй төгрөгийн тусламжын гэрээнд гарын үсэг зурав
(Өглөөний сонин)- Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кидокоро Такүо, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нар Япон улсын Элчин сайдын яаманд «Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах» хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Эдгээр төсөл нь нийт 180 мянган ам доллар буюу ойролцоогоор 250 сая гаруй төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэх юм.
Эхний төсөл нь боловсролын байгууллагын орчныг сайжруулахыг зорьж байгаагаараа онцлогтой аж.
Энэ төслийн хүрээнд сургууль засварласнаар ирээдүйн Монгол Улсыг бүтээн байгуулах хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаагаараа давуу талтай гэнэ. Мөн эмнэлэгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор амбулаторийн өргөтгөл барих төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Япон Улсын Засгийн газрын «Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах» хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламж үзүүлэх зорилготойгоор 1989 оноос хэрэгжиж эхэлсэн аж.
Тэрээр өнгөрсөн хугацаанд нийт 350 гаруй төслөөр 20 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.