2006 төрийн албан хаагч орон сууцны зээл авчээ
(Ардчилал)- Засгийн газар "4000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд 53 төсвийн ерөнхийлөн захирагчид орон сууцны эрхийг хуваарилжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн байгууллагуудад 3907 орон сууцны эрх буюу квотыг хуваарилаад байна. Үүнээс 2284 нь нийслэлд, 1623 нь хөдөө, орон нутагт хуваарилагджээ.
Төрийн 3455 албан хаагчийн нэрс ирснээс материалаа бүрдүүлсэн 2006 төрийн албан хаагчийн зээлийг судалж шийдвэрлэсэн гэнэ. Эдгээрээс 1060 төрийн албан хаагчийн зээлийн санхүүжилтийн 30 гаруй тэрбум төгрөгийг 95 барилгын компанийн найман банк дахь харилцах дансанд шилжүүлсэн байна.
Зээл шийдвэрлэсэн төрийн албан хаагчдаас 1664 нь Улаанбаатар хотод, 342 нь хөдөө, орон нутагт байраа сонгожээ. Тэдний галаас илүү хувь буюу 1044 нь гэр хорооллоос, 244 нь гүрээсийн байрнаас шинэ орон сууцанд тав тухтай амьдрах боломж бүрдсэн байна.
Санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор УИХ 80 тэрбум төгрөгийн бонд арилжих эрхийг Засгийн газарт өгсөн.
ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан "Дараагийн 2000 төрийн албан хаагчийн зээлийн хүсэлтийг холбогдох материалаа бүрдүүлсэн судалгаанд хамруулан шийдвэрлэнэ. Тухай бүр нь эх үүсвэрийн асуудлыг Сангийн яаманд хүсэлт гарган зээлийг шуурхай санхүүжүүлэх болно" гэв.
Г.ГАНЧИМЭГ