2010.08.02
Хангайн бүсийн залуус Хөвсгөл аймагт чуулав
(Өглөөний сонин)- Монголын улс төрийн томоохон хүчний нэг, МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбоо /МАСЗХ/ жил бүр хангайн, төвийн, зүүн, баруун, говийн гэсэн таван бүст чуулга уулзалт зохион байгуулдаг , уламжлалтай.
Тэдний «Залуусаа сонсъё» аяны хүрээнд болж буй энэ жилийн чуулга уулзалтын салхийг хангайн бүсийн гишүүн залуус хагаллаа. Чуулга уулзалт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн сарын 26, 27-нд болсон юм. Энэхүү уулзалтад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай аймаг болон нийслэлийн Баянгол дүүргийн залуус оролцож, үзэл бодол, байр сууриа илэн далангүй хуваалцлаа.
О. Нямсүрэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.