Австрийн төлөөлөгчид МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй уулзлаа
2010.08.04

Австрийн төлөөлөгчид МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй уулзлаа

aust_copy(Өдрийн сонин)- Монгол улсад айлчлал хийж буй Австри улсын Үндэсний зөвлөлийн дэд дарга Фриц Нойгебауэр тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр МҮЭХ-ны Ерөихийлөгч С.Ганбаатартай наймдугаар сарын 03-ны өдөр МҮЭХ-ны байранд хүрэлцэн ирж уулзлаа. Уулзалтын үеэр С.Ганбаатар Монголын хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүдэд тулгарч буй нийгэм, эдийн засгийн гол гол асуудлууд, түүнийг шийдвэрлүүлэхийн төлөө МҮЭХ-ноос авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан.

Австри улсын төлөөлөгчдийн тавьсан "Танай ҮЭ-ийн байгууллага төр засгийн үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж олон хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллагынхаа хувьд яаж санхүүжүүлдэг вэ, Монгол улсад ажилгүйдэл байдаг гэж байна, гэтэл танайх гадаадын ажилчдыг ялангуяа барилгын салбарт их авч ажиллуулдаг гэсэн, танайд өөр ҮЭ-ийн байгууллага байдаг уу" гэх мэт асуултад С.Ганбаатар хариу өгч Австри улсын ҮЭ-ийн байгууллагын туршлагаас туршлага авах зүйл их байгааг илэрхийлсэн бөгөөд төлөөлөгчид цаашид энэ хүрэзнд хамтран ажиллахаа харилцан илэрхийлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.