Ерөнхий сайдын урилгаар “ХӨХ НУУР”-ын хүүхдүүд манай оронд амрахаар ирлээ
2010.08.04

Ерөнхий сайдын урилгаар “ХӨХ НУУР”-ын хүүхдүүд манай оронд амрахаар ирлээ

childr(Өдрийн сонин)- Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С. Батболдын урилгаар БНХАУ-ын Хөх нуур мужийн хүүхдүүд өчигдөр манай улсад ирлээ.

Ерөнхий сайдын урилгаар хүрэлцэн ирсэн "Хөх нуур"-ын хүүхэд залуучуудын төлөөлөл өчигдрөөс эхлэн энэ сарын арван хүртэл Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвд амарч "Хөрш орны хүүхдүүд" хөтөлбөрт хамрагдах юм байна.

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2009 онд тохиосон бөгөөд ойг тэмдэглэх ажлын хүрээнд тус улсын Сычуань мужийн газар хөдлөлтөд өртсөн 60 хүүхдийг Монгол улсад хүлээн авч, амраасан билээ. Энэ уеэр хөрш орны хүүхэд, залуучуудын дунд найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор уг арга хэмжээг уламжлал болгох нь зүйтэй хэмээсэн аж.

Улмаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябоагийн өнгөрсөн зургадугаар сарын 1-2-ны өдрүүдэд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд тус улсын "Хөх нуур" мужийн 60 хүүхдийг амруулахаар албан ёсоор урьсан аж. Уг муж нь 5,5 сая хүн амтай бөгөөд дийлэнх нь хятад, түвд болон 100 мянга гаруй монгол үндэстэн оршин суудаг газар юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.