Лаос улс УИХ-ын үйл ажиллагаанаас суралцах хүсэлтээ илэрхийлжээ
2010.08.04

Лаос улс УИХ-ын үйл ажиллагаанаас суралцах хүсэлтээ илэрхийлжээ

loas(УИХХМА)- УИХ-ын дарга Д. Дэмбэрэл манай оронд айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын үндэсний ассамблейн Тамгын газрын дэд дарга ноён Кханпенг Вилапан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

1984 онд Монгол Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 60 ортой Лаос Монголын найрамдлын эмнэлэг өдгөө 120 ортой болон өргөжсөн тухай дуулгасан. Хэдийгээр засвар хийн, тоног төхөөрөмжийг шинэчилсэн ч нарийн оношилгооны зарим хэрэгсэл дутуу байгаа гэж хэлж байсан. Өдгөө тэрхүү эмнэлэгт Монголын дөрвөн эмч ажиллаж байгаа аж.

Ноён Кханпенг Вилапан Монгол Улсын Их Хурлын хууль батлах үйл ажиллагаа, УИХ-д хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө, мэргэжил арга зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг Тамгын газрын үйл ажиллагаанаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ тал дээр УИХ, түүний Тамгын газраас туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа хэмээн хэлсэн.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.