Төрийн сангийн зээлийг үргэлжлүүлэн олгоно
2010.08.05

Төрийн сангийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

colleg(Зууны мэдээ)- Хүний хөгжил сангийн тухай хуульд иргэн бүр 500 мянган төгрөгийг бэлнээр, нэг сая төгрөгийг ваучер хэлбэрээр авахаар тусгасан.

Тус ваучерийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зээлийн төлөлтөд ашиглах журмыг Засгийн газраас боловсруулах ёстой. Үүнтэй холбоотойгоор төрийн сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан юм. Боловсролын салбарт ваучер авсан оюутан төрийн сангийн зээлд хамрагдсан тохиолдолд зээлийг нь тэглэж, ваучерт нь шингээх зохицуулалтыг журмандаа тусгажээ.

Гэхдээ “Хүний хөгжил” сангийн журам хичээлийн шинэ жилээс өмнө шийдэгдэхгүй болсон учир төрийн сангийн зээлийг хуучин баталсан квотоор нь олгож эхлэхээр боллоо. Харин хичээлийн жил эхэлснээс хойш иргэдэд ваучерийг олгох ажил эхэлвэл тухайн үед нь шинэ журмын дагуу оюутны төрийн сангийн зээлийг тэглэх юм байна.

Э.УРНАА

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.