Вьетнам улс монгол "цагаан зүсмийн адуу"-ны ясыг ашиглан уламжлалт эм гаргаж авах сонирхолтой
2010.08.06

Вьетнам улс монгол "цагаан зүсмийн адуу"-ны ясыг ашиглан уламжлалт эм гаргаж авах сонирхолтой

viet(Зууны мэдээ)- Энэ сарын 25-29-ний өдрүүдэд, Улаанбаатар хотноо болох Монгол-Вьетнамын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын ээлжит XIV хурал болно. Үүнийг угтан Ханой хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн яамтай хамтран "Вьетнам-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж" сэдэвт бизнес уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, төр засгийн бодлого, шийдвэр, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн талаар Вьетнамын бизнес эрхлэгч нарт тодорхой танилцуулж, сонирхсон асуултад нь хариулав. Түүнчлэн, Монголын уул уурхай, эрдэс баялаг, ялангуяа нүүрс, газрын тосны салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломж, хууль эрх зүй, татварын орчны талаарх мэдээлэл өгч "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль" болон бусад танилцуулах материалыг вьетнам хэлээр орчуулан тараасан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татжээ.

Вьетнамын тал Монголын "цагаан зүсмийн адуу"-ны ясыг ашиглан уламжлалт эм гаргаж авах, адуу, үхэр, хонины махны болон барилгын материалын бизнес эрхлэх сонирхолтой байна. Мөн өмнө нь нийлүүлж байсан зарим хүнсний уламжлалт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.