Н.Батсүмбэрэл: 21 аймгийн төвийн 21 сумыг татан буулгах хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Н.Батсүмбэрэл гишүүн "21 аймгийн төв дээр байдаг 21 сумыг татан буулгамаар байна. Эдгээр сумын хэрэг алга. 21 Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, 21 ИТХ-ын төлөөлөгч гэсэн ойролцоогоор 450 гаруй хүнийг цомхотговол эдийн засгийн болоод эрх мэдлийн төвлөрлийн хувьд өөр болно. Нийтдээ 500 гаруй дарга нарыг цомхотгоно гэсэн үг" гэлээ.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.21
2024.12.20