270 сая төгрөгийн тусламж олгохоор боллоо
2010.08.07

270 сая төгрөгийн тусламж олгохоор боллоо

jap_copy(Үндэсний Шуудан)- Японы засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр төслийн гэрээг үзэглэх ёслол өчигдөр боллоо.

"Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах" төслийн хүрээнд 200,000 орчим ам.доллар буюу ойролцоогоор 270 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэх юм байна.

Уг гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүо, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат нар гарын үсэг зурсан.

Төслийн санхүүжилтээр Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны засвар болон халаалтын зуухны өрөөний барилгыг барих, Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Баян-Өндөр" цогцолбор сургуулийн хичээлийн байрны их засварыг хийж гүйцэтгэх аж.

 

Ч.НАСАНЖАРГАЛ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.