Ядуурал арван жилд 1.1 хувиар буурав
2010.08.09

Ядуурал арван жилд 1.1 хувиар буурав

cam(Нийгмийн толь)- Засгийн газрын Мянганы хөгжлийн зорилтын үндэсний гуравдугаар илтгэлийг танилцуулах ёслол өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт болов.
Нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал А. Чиббер зэрэг төлөөлөгч оролцсон.
Монгол улсын ядуурлын түвшин сүүлийн 14 жилд 1.1 хувиар буурчээ.
Одоогоос 10 жилийн өмнө дэлхийн улс орон бүрийн төр, засгийн тэргүүнүүд Нью-Йорк хотноо чуулж "Мянганы тунхаглал" хэмээх түүхэн баримт бичгийг баталж МХЗ-уудын хэрэгжилтийг 2015 он гэхэд ханган биелүүлэх үүрэг авчээ.
Харин манай оронд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа аж. Тодруулбал, УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 3.9 байгаа нь дэлхийд сүүл мушгих хэмжээнд хүрчээ. Иймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дорвитой нэмэгдүүлэхгүйгээр хөгжлийн зорилтоо хангах боломжгүй гэж үзжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.