Ерөнхий сайд Говь-Алтай аймагт айлчилж байна
2010.08.08

Ерөнхий сайд Говь-Алтай аймагт айлчилж байна

pm(ЗГХМА)- Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд 2010 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод хүрэлцэн ирэв.

Тэрбээр аймгийн “Айргийн хад” болон “Ентум” компаний үйлдвэр, удахгүй ашиглалтад хүлээн авах гэж байгаа эмнэлгээр орж байдалтай нь танилцсаны дараа Алтай хотын иргэдтэй уулзаж ярилцлаа.

Саяхан 70-н жилийн ойн баяраа тэмдэглэсэн Алтайчуудад ерөнхий сайд засгийн газрынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргээд  засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, бодлого, шийдвэрийн талаар танилцуулав.

Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчтэй болгох, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станцыг 2011 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Тайширын усан цахилгаан станц жигд ажиллаж, Могойн голын дулааны цахилгаан станц ашиглалтад орвол гэрэл, цахилгаантай болох гэсэн Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийн хэдэн арван жил хүлээсэн хүсэл биелэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.