![НҮБ монгол хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийв](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/childre.jpg)
2010.08.11
НҮБ монгол хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийв
(Үндэсний шуудан)- НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Жийл Файнү 180 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гэр, тоглоом, тавилгаас бүрдсэн цэцэрлэг, 20 гэр сургуулийг БСШУЯ-нд хүлээлгэн өглөө.
Энэ нь Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмшихийг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт НҮБ-ын Хүүхдийн сангаас үзүүлж буй урт хугацааны хамтын ажиллагаа, дэмжлэгийн нэгээхэн хэсэг ажээ.
Энэхүү тусламж Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 28 сум, Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгино Хайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Багануур дүүргийн долоон цэцэрлэгийн хүүхдүүдэд хүрэх юм.
Г. Улсболд
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.