“Компьютерийн” багш нарыг сургалтад хамруулж байна
2010.08.12

“Компьютерийн” багш нарыг сургалтад хамруулж байна

kor_copy(Өнөөдөр)- Нийслэлийн Боловсролын газрын урилгаар БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Үндэсний мэдээллийн технологийн 16 ажилтнаас бүрдсэн дөрвөн баг Монголын мэдээлэл зүйн багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулахаар энэ сарын эхээр Улаанбаатар хотноо иржээ.

Хөдөө орон нутгийн 20, нийслэлийн 60 багш хамрагдаж байгаа уг сургалт нийслэлийн 24, 47, 54 дүгээр дунд сургуулийн байранд явагдаж байна.

"Мэдээлэл зүйн хичээл цаг тутам шинэчлэгддэг учраас цаашид энэ чиглэлээр өндөр хөгжилтэй орноос мэргэжилтэн хүлээн авч, багш нарын боловсролыг дээшлүүлэхээр төлөвлөжээ.

Зөвхөн мэдээлэл зүй гэлтгүй бүхий л салбарын сурган хүмүүжүүлэгчдийг дараагийн удаа сургалтанд хамруулах аж.

Мэдээллийн технологиор мэргэшсэн тэдгээр сайн дурын ажилтны зардлыг эх орон нь даасан ажээ.

 

О.ЦЭНГЭЛ

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.