Хадгаламж банк Хятадын банктай данс нээх гэрээ байгуулав
(Зууны мэдээ)- Монгол улсын Хадгаламж банк БНХАУ-ын дөрвөн том банкны нэг болох Бүтээн Байгуулалтын Банктай хамтран ажиллах гэрээний дагуу данс нээх гэрээнд 2010 оны наймдугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээнд гарын үсэг зурснаар Бүтээн Байгуулалтын Банкинд Хадгаламж банкны юанийн болон ам. долларын данс байршиж, тус банкаар дамжуулан БНХАУ-тай хийх гадаад төлбөр тооцооны үйлчилгээг шуурхай хүлээн авах бүрэн боломж нээгдэж байгаа юм.
Хоёр улсын хоорондын бизнесийн төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор Хадгаламж банк урд хөршийн хэд хэдэн тэргүүлэх банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаагийн дотор БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн Банк, Үйлдвэр Худалдааны Банк, Бүтээн Байгуулалтын Банк зэрэг банкууд багтаж байгаа юм.