Хөтөлд төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ
2010.07.22

Хөтөлд төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ

railwБ.ТҮВШИН

(Үндэсний Шуудан)- УИХ-ын хаврын чуулганы хугацаанд шийдсэн хөгжлийн томоохон баримт бичгүүдийн нэг нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого байсан. Араасаа нэлээд эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан ч Монгол Улс хэд хэдэн чиглэлд шинээр төмөр зам тавихаар болсон.

Хаврын чуулганы хаалт дээр УИХ-ын даргын хэлснээс үзвэл ирэх хоёр жилд 1100 км төмөр замыг шинээр барих учиртай. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныхан Төмөр замын хамгийн гол түүхий эд болох төмөр бетон дэрийг дотооддоо хангаж, үндэсний үйлдвэрүүдээ дэмжих бодлого боловсруулжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг түшиглэн төмөр замын бетон дэрний үйлдвэрийг шинээр байгуулахаар төлөвлөж, тооцоо судалгааг нь хийсэн байна. Шинээр байгуулах аж ахуйн нэгж төрийн мэдлийнх байх бөгөөд Төрийн өмчийн хороо ерөнхийд нь хариуцах бололтой.

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн бүтээгдэхүүн чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн, баталгаатай тул ийнхүү сонгожээ. Өөрөөр хэлбэл, шинээр 1100 км төмөр зам тавих гол ажлыг Хөтөлийн цемент, шохойн болон бетон дэрний улсын үйлдвэр нугалах нь. Үүнээс гадна Сайншандад байгуулах аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд Дарханы хар төмөрлөгийн, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрээс бүтээгдэхүүнээ татаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.