Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн баг бүрэлдэхүүнд багтаж, Исламабад хотод ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.КОВИД-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакциныг хандивласан бөгөөд Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах талаар ярилцаж тохиролцлоо.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.16