Ялалтын талбай ирэх сард "нэрээ өөрчилнө"
2010.08.17

Ялалтын талбай ирэх сард "нэрээ өөрчилнө"

Чингэлтэй дүүрэгт байрлах бидний хэлж заншсанаар Ялалтын талбайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар “Тусгаар yalaltiin_talbaiтогтнолын талбай” болгож байгаа ажээ. Тэнд Есөн хөлт цагаан туг, гал, нар, сар зэрэг тусгаар тогтнолыг билэгдлийг агуулсан гэрэлт хөшөө бүхий уг талбайд тус бүр нь 50 ширхэг хошуу бүхий усан оргилуур хоёрыг хийж, түүнчлэн талбай дээгүүр лэд гэрэл буюу шалан дээгүүрх гэрэлтүүлэг ашиглахаар төлөвлөжээ.

Ойролцоогоор нэг тэрбум төгрөгөөр босох “Тусгаар тогтнолын талбай” ирэх сарын 15 нд нээгдэнэ. Харин гэрэлт хөшөөг оны өмнө дуусгахаар гүйцэтгэгч компанийн ажилчид ажиллаж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.