2010.08.17
166,6 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа
Эрүүл мэндийн сайдын тушаалаар дэд бүтцийг хөгжүүлэх, байгууллага хоорондын өндөр хурдны цахим сүлжээг аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэл өргөтгөж салбарын нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд 21 аймгийг ЭМЯ-тай өндөр хурдны сүлжээгээр холбоход шаардагдах 210 сая төгрөг, компьютер, техник хэрэгсэл болон телемедициний тоног төхөөрөмжөөр хангахад 700 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж, ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүд, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 205 тоот тушаалаар 500 компьютер, сүлжээний тоног төхөөрөмжийн хуваарилан олгож байгаа юм.
Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 166,6 сая төгрөгийн өртөг бүхий телеконференцийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд гардууллаа. 98,9 сая төгрөгийн өртөг бүхий телемедициний тоног төхөөрөмжийг БОЭТ-үүд, эрүүл мэндийн зарим байгууллагуудад нийлүүлэхэд ДЭМБ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү нийт нэг тэрбум гаруй төгрөгийг мэдээллийн технологийг хөгжүүлэхэд зарцуулаад байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.