2010.08.17
Ц.Сэдванчиг гишүүн Сангийн сайдаас тендерийн хуулийг өргөн барихыг шаардлаа
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг өнгөрсөн оны 10-р сард Сангийн сайдад Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд гарч байгаа зөрчил, дутагдалд зохих арга хэмжээ авах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавихыг анхааруулан албан тоотыг хүргүүлсэн ч энэ хугацаанд тодорхой ажил хийгдээгүй байна.
2010 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал гарсан боловч Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль ороогүй байгаа бөгөөд өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-иар эхлэл нь тавигдсан Төсвийн бодлогын шинэчлэлтэй холбогдуулан уг хуулийг боловсронгуй болгох нь зайлшгүй гэж үзэж байна.Эрхэм гишүүн нэн тэргүүнд Төсвийн бодлогын шинэчлэлийн хүрээнд энэ хуулийг боловсронгуй болгоход анхаарал хандуулан уг хуулийн төслийг хугацаа алдалгүй УИХ-д өргөн барьж “Нэгдсэн төсвийн тухай” болон “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн төсөлтэй хамтад нь намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдаас шаардлаа.
Төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх нэрийн дор тендерийг шалгаруулах болоод ажил гүйцэтгэх явцад хугацаа их алдах, ажлыг чанаргүй гүйцэтгэх, төрийн өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойрхон дунд шатны төрийн албан хаагч, тендерийн хорооны хүмүүсийн хувийн хөрөнгөө арвижуулах, авилга авах, өгөх хэрэгсэл болсоор ирсэнд шүүмжлэлтэй хандаж уг хуулийг агуулгаар нь өөрчилж тендер тойрсон гажуудлыг засах ёстой гэж үзэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.