Шадар сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав
2010.08.17

Шадар сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын Хятадын Коммунист намын ХКН Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 8 дугаар сар 16-ны өдөр хүлээн авчenkhbold_m_china уулзлаа.

Шадар сайд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) Монголын талын тэргүүний хувьд хоёр орны харилцааны тулгамдсан асуудлаар БНХАУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Тухайлбал хоёр тал дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм.Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын мах, сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улаан буудайг хадгалах байгууламж байгуулах тал дээр монголын тал хамтарч ажиллах саналтай байна гэж Шадар сайд уулзалтын үеэр хэллээ.Ноён Ван Жаруй ЗГХК-ийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.