2010.08.24
Засгийн газар баасан гаригт говьд хуралдана
Баруун аймгуудаар ажиллаад ирсэн Ерөнхий сайд С.Батболд энэ долоо хоногт говийн аймгуудаар явж, ажиллах юм. Тэрээр өнөө өглөө УИХ, Засгийн газрын гишүүд, сэтгүүлчид зэрэг албаны хүмүүсээс бүрдсэн багаа аваад Дорноговь аймаг руу гарлаа. Тэд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар 2400 км газар туулах маршруттай юм байна.
Сайншандын Дулааны станц, Гашуун сухайтын хилийн боомт, Тавантолгой, Оюутолгойн ажил байдалтай танилцах зэрэг Ерөнхий сайдын энэ удаагийн “аялал” ихээхэн ач холбогдолтой юм.
Үүнээс гадна энэ долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаан говьд болох гэнээ. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашуун хоолой гэдэг газарт ирэх баасан гаригт болох энэ хуралдаанд засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах бөгөөд хэлэлцэх асуудал нь “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудал байх нээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр Дани улсын нийслэл Копенгаген хотноо болсон байгаль орчны асуудлаарх Дэлхийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол улсын засгийн газар ирэх зургаадугаар сард говьд хуралдах болно хэмээн хэлсэн. Үүний дагуу Засгийн газар энэхүү хуралдааныг зохион байгуулж байгаа юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд Монгол Улсын Засгийн газар анхаарлаа хандуулж байгааг харуулах нөгөө талаараа иргэд, дэлхий нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах зорилготой юм байна.
о.Батзаяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.