Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчид Төрийн ордонд зочиллоо
2024.10.18

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчид Төрийн ордонд зочиллоо

Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журамын дагуу УИХ-ын гишүүний урилга болон тойргийн иргэдийн хүсэлтийн дагуу иргэд, олон нийт Төрийн ордонтой танилцдаг. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрамд Сэлэнгэ аймгийн Сант сумын ЕБС-ийн Н.Эвлэгнасан багштай 10А ангийн сурагчид, эцэг эхийн төлөөллөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу Чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцуулж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зураг татууллаа.

Мөн Дархан-Уул аймгийн ЕБ-ын 15 дугаар сургуулийн Н.Сэлэнгэ багштай 10-В ангийн хамт олноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Төрийн ордонтой танилцах арга хэмжээний хүрээнд Төрийн ордны “Их хуралдай” танхим болон Төрийн Ёслол хүндэтгэлийн танхимтай танилцан, төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхлоо. Мөн Төрийн есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn