Туул гол цэмбийжээ
2010.08.25

Туул гол цэмбийжээ

Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан...

Хуучир хөгжмийн  ая намуухан эгшиглэх ийм үйл явдал хатан Туул голын  эх Баянзүрхийн гүүр орчимд боллоо.  Хэрэв зээ үг хэлдэгсэн бол уйлан хайлах дээрээ тулж очсон Туул голын эрэг орчим  өнөөдөр нүдэнд бүртийх хоггүй тун ч  цэмбийжээ.  Урин дулаан ормогц агаар ус бараадах гэсэн нийслэлчүүдийн хөл хөдөлгөөн хот доторх ганц гол руу цуварч улмаар ойр орчныг нь  эгээтэй л  Нарангийн хогийн цэг аятай болгочихсныг хэн бүхэн мэднэ. Тэгвэл  МАХН, Ногоон суваг-ийн санаачлигаар “Хатан туул ба цаг хугацаа”  нэртэй аян 2010 оны 7 дугаар сарын 15-наас 2010 оны 9 дүгээр сарын 15-нд өрнөөд байна. Өнгөрсөн хугацаанд энэхүү аяны  эхний үе шат өндөрлөж өнөөдөр  тайлангаа хэвлэл мэдээллийнхэнд тавилаа.
Туул голын эрэг дээр сэтгүүлчдийг урьж, хэвлэлийн бага хурал зарласан энэхүү сонирхолтой арга хэмжээнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. өнхбаяр, Ногоон суваг телевизийн хамт олон болоод албаны хүмүүс оролцсон юм. “Хатан туул ба цаг хугацаа аян”-г дэмжиж гар бие нэгдсэн хотын дарга Г.Мөнхбаяр аяны нэгдүгээр шатны эхэнд захирамж  гаргасан билээ.  Ингэснээр аяныг дэмжиж ажиллах “Ажлын хэсэг” байгуулагдаж бүрэлдэхүүнд нь Замын цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль хамгаалах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар,  Хөдөлмөрийн  газар, Цагдаагийн газар гээд  нийслэлийн олон байгуулага багтан  ажиллаж байна.  Аян эхэлснээс хойш  Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл 40 км газарт завьтай, морин эргүүлүүд  ажиллуулж,  түүнчлэн Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар хяналтын  пост байрлуулан жижүүрлэжээ.  Энэ үеэрээ ард иргэдэд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийг танилцуулахын зэрэгцээ машин унаа, хивс ширдэгээ угааж  байсан иргэдэд торгууль тавьсан байна.  Машинаа тоосноос нь салгах гэж зүглэсэн жолооч  1000-10000 төгрөгөөр торгуулах эсвэл 6 сараас  2 жил хүртэл хугацаагаар жолоо барих эрхээ хасуулж,  харин  хиртэй tuul_golширдгээ барин ирсэн иргэд 20 мянга хүртэл төгрөгөөр торгуульснаар ухаан орсон гэж аяныг зохион байгуулагчид хуучиллаа.   Одоо ямар ч байсан нийслэлийн иргэд Туул голдоо хойд эцэг эхийн  хатуу сэтгэлээр хандахгүй байх ухамсар сууж эхэлсэн гэж “Ногоон суваг”-ийнхан онцолж байлаа. 

Хэдийгээр энэ аян 7 дугаар сарын дундаас эхэлсэн ч гэлээ  үр дүн нь тун сайн байгааг Туулын эргэн тойрон харуулж байна. Нийслэлчүүдийн хувьд ундны усны гол эх үүсвэр болсон хатан Туул голоо хайрлан хамгаалж  байхын тулд Улаанбаатар хот төсвийнхөө 15 хувийг зарцуулж байх болно гэсэн таатай үгийг мээр  дуулгасан юм.  Яг үнэндээ бол хот маш бага төсөвтэй. Энэ төсөвтэй тааруулан урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг ч  Туул голын ирээдүйд бол илүүчлэх болно.  Энэ ажлыг НИХТ-гчид дэмжинэ гэдэгт найдаж байгаа гэж хотын дарга Г. Мөнхбаяр хэлж байсан юм. 

“Хатан туул ба цаг хугацаа” аяны хоёрдугаар үе шат өнөөдрөөс үргэлжилж байна. Үлдсэн хугацаанд Туул голыг хамгаалах эрх зүйн баримт бичгийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр зорьжээ.  Хуулийн төсөл боловсруулах ажилд холбогдох яам, агентлаг, газрынхан эрдэмтэн мэргэд ид оролцож буй гэсэн.  Түүнчлэн Туул гол хамгаалах эрх зүйн үндсийг парламентаар хэлэлцэхэд хотын иргэн бүрийн оролцоог хангах үүднээс  гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнөөд эхэлчихжээ.  Энэхүү хөдөлгөөнд олон нийт ялангуяа Улаанбаатар хотын иргэдийг дэмжин оролцохыг уриалж хотын дарга Г.Мөнхбаяр болон “Ногоон суваг”-ийн захирал Б. Батзул нар гарын үсэг зурлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.