Сурагчдад үнэгүй дэвтэр тараана
2010.08.26

Сурагчдад үнэгүй дэвтэр тараана

Хүүхдийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим "Сурагчийн дэвтэр" ТББ хамтран "Нийгмийн хариуцлага-Ухаалаг ирээдүй" уриан дор "Сурагчийн дэвтэр-2010" хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
9_sariin_01
Төр нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаанд тулгуурласан эл ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар дэмжиж байгаа аж. Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудаа зөв хүн болж төлөвшихөд бага боловч бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор хөтөлбөрийг санаачилжээ.

Ингэхдээ өсвөр үеийнхэнд хэрэгтэй мэдлэг мэдээллийг дэвтрээр нь дамжуулан өгөх аж. Улс орон даяар төрийн болон хувийн хэвшлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхэд бүрт дэвтрийг үнэ төлбөргүй хүргэнэ. Дэвтрийг "Финпак", "Улаанбаатар принт", "Дөрвөн-Өлзий" ХХК-иуд үйлдвэрлэжээ.

Хөтөлбөрийн нэгдүгээр шат ирэх сарын 1-нд эхэлж хүүхэд бүрт 10 ширхэг дэвтэр олгох бөгөөд дараагийн шатанд ирэх оны нэгдүгээр сарын 30-нд мөн тус бүр 15 ширхэг дэвтэр олгох аж.

А.Мягмар /Үнэн сонин/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.