Чацаргана  тараадаг болжээ.
2010.08.26

Чацаргана тараадаг болжээ.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир сүүлийн үед эцгийнхээ овгоос илүүтэй малаар овоглох болоод байгаа. Тойрогтоо очихоороо сайн үүлдрийн хуц, ухна санал болгож, малын чанар ярьж явсаар байгаад сүүлдээ бүүр Ухна-Очир ч болсон намтар нэг. Гэлээ ч энэ жил тоbaldanochir_gishuun_honitoiйрогтоо очоод тэрбээр шар өөр зүйл санал болгож олны нүдийг бүлтийлгээд байгаа аж. Жил дараалсан зуданд нэрвэгдсэн завханчууд арай өөр зүйл хүсэж байгааг эрхэм гишүүн маань мэдэрсэн нь тэр бололтой. Тэрбээр ямааны ноолуурнаас дутахааргүй ашиг орлого олж болох бизнесийн саналын нутгийн малчдадаа тавьсан нь чацаргана гэнэ. “завхан нутагтаа 20 мянган чацарганы суулгац тарихаар удтал хөөцөлдсөний эцэст бүтсэн”-ээ дуулгахад энэхүү бизнес санлыг нь малгүй болсон малчин өрхүүд ч дуртай нь аргагүй хүлээн авч чацарганы суулгацтай болохыг хүсчээ. Харин Д.Балдан-Очир гишүүн суулгацаа бүх сумдад тэгш хуваарилж, тэд удахгүй увсынхнаас дутахааргүй чацаргана тариалдаг болно гэж их л чармайж байгаа сурагтай.

Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.