2010.08.26
Р.Амаржаргалын алдааг засаарай
Чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд гадаад, дотоодын зорьж, Төрийн ордон эзгүйрчихээд байгаа нь Р.Амаржаргал гишүүнд тун таатай байгаа бололтой. Чимээгүй газар цаастай зууралдаж суух нь илүү үр дүнтэй бас сонирхолтой хэмээн өдөр бүр ордон дах өөрийн өрөөндөө бичгийн хүний дүртэй суудаг болжээ. Гэхдээ тэрбээр шаггүй сайн редактор, бичгийн алдааг засдаг хүн хэрэгтэй байгаа тухай ойр тойрныхондоо хуучилдаг аж. Янз бүрийн санаа гарч, түүнийгээ бусадтай бичгээр хуваалцах гэхээр үг, үсэг, найруулгын алдаа гарчихдаг болохоор эрхэм гишүүн маань өөрийгөө жаахан голдог аж. Харамсалтай нь сүүлийн үеийн залуус монгол хэл, бичиг, найруулгын хувьд сайнгүй болчихсон нь түүний энэ хүслийг талаар болгодог сурагтай. Ингээд эрхэм гишүүн маань чаддагаараа орос, англи, монгол хэлийг холиод л юм бичиж, өөрийнхөө сайтад тавьчхаад хамгийн сүүлд нь “алдааг нь засаарай” гэдэг болсон байна лээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.