Хадгаламжид харшилтай босс
2010.08.26

Хадгаламжид харшилтай босс

Ш.Сайхансамбуу гишүүнийг банканд нэг ч төгрөгийн хадгаламжгүй гэвэл олон хүн гайхах байхдаа. Үнэхээр тэрбээр банканд мөнгө хадгалуулдаггүй нэгэн аж. Хэдийгээр хөрөнгө мөнгөтэй ч “нарантуул”-ын босс маань мөнгийг хадгалах биш, эргэлдүүлэхэд зориулах ёстой гэсэн saikhansambuu_onlaiхатуу үзэл бодолтой гэнэ. Тэгээд ч мөнгө хадгалуулбал өөрийнхөө мөнгийг өсгөх биш, банкийг ивээн тэтгэнэ гэж тэрбээр үздэг аж. “Банк гэдэг соёлтой казино юм. Нэг хүний хадгалуулсан мөнгийг нөгөө нь хүнд хүү бодож өгөөд дундаас нь ашиг олдог” гээд саяхан нэгэн сурвалжлагчид ярьж амжжээ. Үнэхээр л банкны үйл ажиллагааг гаднаас нь харвал мөнгө угаах байдлаар эргэлдэж буй хойно эрхэм гишүүний ийн хэлхийг үгүйсгэх аргагүй юм.

Ямартай ч тэрбээр мөнгө эргэлдүүлсээр байгаа. Хамгийн сүүлд гэхэд Завхан аймагтай усалгаатай тариалан хөгжүүлж, баруун аймгийнхны болоод хил залгаа Оросын суурингуудын гурилын үйлдвэр барьж байгаа юм билээ. Түүнд хоёр тэрбум төгрөг зарцуулж байгаа нь банканд сөнгөө хадгалснаас илүү хэрэгтэй зүйл бүтээж, мөнгө ч их олно гэж төсөөлснөөс болсон байхдаа.

Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.