2010.08.26
Нийслэл өвлийн бэлтгэлээ хангаж байна
Наадмын дараа намар гэдэг. Тийм ч болохоор хотын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс анхаарал хандуулж захирамж гаргасан юм. Дүүрэг, хороо, харьяа байгуулага бүхэнд захирамжийг хүргүүлж шугам сүлжээний их, урсгал засвар, замын засвар шинэчлэлийн ажлуудыг уялдуулан нэгдсэн графикийн дагуу ажиллуулж байгаа юм байна.
Ингэснээр наймдугаар сарын 20 -ны байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80,2 хувьтай байгаа юм байна. Үүнээс төвлөрсөн дулаан хангамжийн засварын ажил 80,0 хувьтай байгаа аж. Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж эхэлсэн дулааны шугмын засварын ажлын хоёрдугаар ээлж болох их тойргийн 5Б, 6Б, В, 12Б магистралийн ажлуудыг зургаадугаар сараас наймдугаар сарын 25 ны хооронд хийхээр төлөвлөжээ.
Харин өнөөдрийн байдлаар найман хэсэгт төв магистраль шугмын засварын ажил дуусч, 73 гэмтлийг засварлан шугмуудыг ажиллагаанд залгаад байна. Энэ жил нийт 2500 орчим хэрэглэгчтэй дулааны эрчим хүч борлуулах гэрээ хийхээс одоогийн байдлаар 250 гаруй хэрэглэгчтэй гэрээ хийх үлджээ. Цахилгаан хангамжийн тухайд засварын ажил графикийн дагуу 83,8 хувьтай явагдаж байгаа тухай УБЦТС ХК мэдээ ирүүлсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэг чухал хэсэг болох хотын усан хангамж, ариутгах татуургын хүрээнд 236 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 200 ажил нь бүрэн дуусчээ.
Мөн Нийтийн аж ахуй сайжруулах төсөл-2- ийн хүрээнд Баянхошууны хойд хэсэг болон Дарь-Эх, Дамбадаржаагийн гэр хорооллын усан хангамжийн системийн туршлага тохируулгын ажил хийгдэж буй юм байна.
Хотын ерөнхий менежер Ч. Батын өгсөн мэдээллээр Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний завсарын ажлын гүйцэтгэл 85,8 хувь, халаалтын зуухнуудын тухайд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 100 орчим халаалтын зуухнуудын завсар 75,0 хувьтай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.