Мөнгөн ембүү өргөж ард түмнээ даатгасан Ардчиллын чуулга уулзалт  амжилттай болж өнгөрлөө
2010.08.26

Мөнгөн ембүү өргөж ард түмнээ даатгасан Ардчиллын чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Ардчилсан намын бүсийн чуулга уулзалт Хангайн бan_barruun_busүсээр гараагаа эхэлсэн бол энэ удаад баруун бүсийн чуулга уулзалтаар өртөөлөн хутагтын өлгий Завхан аймгийн Улиастай хотод амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтыг тус аймагт  зохион байгуулсаны нэг шалтгаан нь Ардчилсан нам 2008 оны орон нутгийн сонгуулиар 4 аймагт ялалт байгуулж засгийн эрхийг авсаны нэг нь Завхан аймаг бөгөөд тус аймаг нь баруун бүсийн тулгуур төв бөгөөд сүүлийн үед орон нутгийн хөгжил эрчимтэй явагдаж буй цөөхөн аймгийн нэг юм. Тус аймгийн засаг даргаар Ардчиллын гол төлөөлөгчдийн нэг гэгдэх УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав ажилладаг бөгөөл тэрээр хөдөө орон нутагт ардчиллын үр шимийг бодитойгоор хэрэгжүүлж буй цөөхөн төлөөлөгчдийн нэг бөгөөд Завханчуудын хувьд аймгийн засаг даргадаа ч тэр, ардчилсан намаас хийж хэрэгжүүлж буй ажлыг бодитойгоор хүртэж, аймаг орон нутгийн ажил амьдрал өнгөтэй  яваад талархалтай ханддагаа илэрхийлж байлаа.  Баруун бүсийн аймгууд болох Увс, Баян-Өлгий, Говь-Алтай,  Ховд аймгийнханд Завханчуудаас сурч судлах, хамтран ажиллах, санал солилцох зүйлүүд олон байсныг давхар бодолцсон нь лавтай.

Отгонтэнгэр  хайрханы өлмий нутагт хуран чуулсан тус чуулга уулзалтанд Ардчилсан намын дарга, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг,  ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Л.Гансүх, Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Сайраан, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, ХХААХҮЯ-ны дэд сайд Х.Золжаргал болон баруун таван аймгийн намын дарга нар, ҮЗХ-ны гишүүд тэргүүтэй 350 гаруй төлөөлөгчид хуран чуулж тухайн бүс  нутаг болон намд тулгамдаад байгаа асуудал, 2008 оны сонгуулиар амласан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцаж, цаашид орон  нутагт болон намын зүгээс хийж хэрэгжүүлэхээр яригдаж буй ажлуудын талаар санал солилцож, алдаа оноогоо дүгнэлээ.

an_barruun_bus02

Армийн генерал Б.Доржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн баруун бүсийн чуулга уулзалтыг АН-ын дарга Н.Алтанхуяг болон зохион байгуулагч Завхан аймгийн АН-ын дарга Санжмятав нар нээж үг хэлж, мэндчилгээ  дэвшүүлсэн бөгөөд намын  дарга Н.Алтанхуяг 1990-ээд  оноос хойших 20 жилийн хугацаанд АН-ын алдаа оноо ямар шатаар явж өдий хүрсэнийг намынхандаа сануулж, 2008 оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцож, Хамтарсан засгийн газарт орсноор АН-ын зүгээс ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж мөрийн хөтөлбөр болон түүнээс гадуур ямар ажлуудыг хийж буйг товч дурдсаны дээр, АН-ын ХЭГ-аас намынхаа анхан дунд шатны гишүүд үүрүүд хандсан ажлууд хэрхэн хүрээгээ тэлж буйг дурдсан юм. Мөн тэрээр 2010 оны 3-р сард хуралдсан ҮЗХ-ны хурал дээр намын гишүүдээс өргөн барьсан “Ардчилсан хувьсгалын 10 цагаан буян”-ыг нийт оролцогч гишүүдэд сонордуулсан нь Ардчилал ард түмэндээ чухам юу өгсөнийг товчхон бөгөөд тод харуулж чадсан юм.

 

Ардчиллын 10 цагаан буян:
Гаднаа тоолох малтай
Гартаа барих утастай
Гараашдаа тавих машинтай
Га-гаар хэмжигдэх газартай
Гэртээ асаах гэрэлтэй
Гэр бүлээрээ хувьцаатай
Гуундаа тахих бурхантай
Гаальд шалгуулах гадаад паспорттай
Гараад золгох цагаан сартай
Гавъяаг нь дуурсах Чингис хаантай”  улс болж чадсан.

 

an_barruun_bus01Чуулганы дараагаар төлөөлөгчид Завхан аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хүндэтгэлийн концертыг үзэж сонирхон аймгийн засаг даргын зүгээс барьж буй хүндэтгэлийн зоог барьсан бол дараагийн өдөр нь Хайрхан даваанд гарч Богд Очирваань хайрханд хүндэтгэл үзүүлэн, байгалийн үзэсгэлэнт газар болох Солооны амд олс таталт, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, хурд хүч авхаалж самбаагаа сорьцгоолоо. Энэ үеэр Завхан аймгийн төв талбайд шоу тоглолт зохион байгуулсан бөгөөд тогтлолтонд No name, Out Law, Digital,  хамтлагийн дуучин Эрка, Lumino хамтлагийн дуучин MC нар ая дуугаа өргөж Завханы залуучуудтай нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөсөн. Энэ үдэшлэгт хүрэлцэн ирсэн залуучууд орчин үеийн урсгалын хит дуунуудыг сонсож ардчиллын салхиар амьсгалсан доргио үдэш байлаа.

Энэ баруун бүсийн чуулганы үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, АН-ын ЕНБД Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх, ХХААХҮЯ-ны дэд сайд Х.Золжаргал, ЭБЭХЯ-ны дэд сайд Б.Ариунсан, Кувейт улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Сайраан болон Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятав нараар ахлуулсан баг Отгонтэнгэр хайрханы Бадар хундага нууранд очиж ард түмнээ даатган хүндэтгэл үзүүлж мөнгөн ембүү өргөлөө. Мөнгөн ембүү өргөхийн гол утга нь мөнгөн ембүүг Бадар хундага нуур сорж авбал хүсэл биелдэг бөгөөд хэрэв ембүү хөвөөд гараад ирвэл хүсэл биелэхгүй гэж үздэг байна. Энэ үеэр Ардчиллынхны ард түмнээ даатган өргөсөн ембүүг Бадар хундага нуур сорж авсан нь Монголчуудын аж амьдрал дээшилж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, сайн сайхан явах учрал биелэх нээ хэмээсэн давхар давхар баяр тохиолоо. Энэ үеэр хангай дэлхий ивээлээ хайрлаж нар хр тэгширсэн сайхан өдрүүд тохиосон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар далайн төвшнөөс дээш 4100 м өндөрт орших Отгонтэнгэр уулын оргилд гарч ард түмнээ даатган ардчиллын тугийг мандууллаа.

 

Ийнхүү хоёр өдрийн турш хутагтын нутагт чуулсан ардчиллынхан нэгэн зорилго нэгэн сэтгэлээр баруун бүсийн чуулга уулзалтаа амжилттай зохион байгуулж нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

 

Ирэх есдүгээр сараас Зүүн бүсийн чуулга уулзалт  Сүхбаатар аймагт, Төвийн бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймагт тус тус зохион байгуулагдана.  Дээрх хоёрын аймгийн хувьд Ардчилсан нам ялалт байгуулж орон нутагт засгийн эрхийг авсан аймгууд бөгөөд Монголын эдийн засаг, хөгжлийн томоохон бүс нутагт зохиогдох гэж байгаагаараа онцлог юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.